Хишиг

Хишиг

Явсан хүн эрдэм сурахад ялгуун саран ивээлдээ авдаг 

Ядарсан нэгэнд буян үйлдэхэд хадагтай сүү өөрөө ирдэг 

Яргуйн дэлбээ цэцэгсийг урихад хаврын бороо зөөлөн ордог 

Яруу хөгжим зүрхэнд эгшиглэхэд ялдамхан бүүвэй сэтгэлд хурдаг 

Амьдралын сайханд шимтэн дурлахад алтан наран гэрлээ хайрладаг 

Алагхан хорвоог магтан дуулахад аясын салхи илбэн таалдаг 

Ачтаныг дээдэлж гэгээрлийг хүсэхэд амгалан тэнгэр хишгээ хүртээдэг 

Авьяасыг хөглөж одтой наадахад ардын хүсэл дуутай цэнгэдэг 

Голын ус цацруулан гүйлдэх нүцгэн жаалууд нүгэлгүй цагаан 

Гоёмсог биеэндээ солонго татуулсан гунхсан хүүхнүүд үнэн гоё 

Гарьдын хүчийг мөрөндөө агуулсан сүрлэг залуус сэтгэл өөдөө 

Газрын диваажинд эрхлэн жаргах хөх Монгол хийморь дээшээ

Хөх Монгол овогт Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *