oigon.com

Түдэвтэйн цэнхэр орчлон

Түдэвтэйн цэнхэр орчлон Алтанхан нутгийн минь хөх уулс ариун тунгалаг гол ус  Агаар мандал хөх тэнгэр ард олон элгэн түмнийхээ  Амьдрал тэмцэл ялалтын тухай дуулахгүй байхын аргагүй.  Төрсөн нутаг усаа дуулахгүй юм бол Төгөлдөр яруу тансагийг нь мэдрэхгүй юм бол Тэнгэрлэг үгийг хэлэхгүй юм бол Түдэвтэйнх би гэж хэлэхэд амаргүй Төрж өссөн нутаг минь  Түдэвтэйн […]

Түдэвтэйн цэнхэр орчлон Read More »

Аавын минь түүх

Зан зангаа авалцан завсар зайгүй ижилсэн  Задгай мөнгөө нийлүүлж заамал дэлгүүр хэсэж  Зах хатсан еэвэн зармай дээлтийг хүлхэн Зав л гарвал наадаж зэлтэй унага шиг хэлхэлдсэн  Зулзаган багын үерхэл зүүдэлгүй цагаан сэтгэл  Зүйрлэшгүй хүслийн жигүүр зүрхэнд дуулах аялгуу  Зорилго нэгт нөхөддөө зол жаргалыг ерөөе  Сургаалт номонд шамдавч сурсан мэдсэн бага  Сумын төвийн клубт нууцаар кино

Аавын минь түүх Read More »

Ээж хайрхан дэлхий

Ээж хайрхан дэлхий Амгалан хөх дэлхий тэнхлэгээ тойрон эргэнэ  Алтан шаргал наран илч гэрлээ хайрлана Арга билгийн саран аврал хишгээ хүртээнэ Алсад гэрэлтэх одод оюун сэтгэлгээг хөглөнө  Аялгуут хонгор салхи аяс аясхан бүүвэйлнэ  Аглаг өндөр уулс асарлан дүнхийж харагдана  Атар онгон тал өнгө тунгалаг гэрэлтэнэ Алаглан найгах цэцэгс үнэр ялдам анхилна  Араатны хөх тойрог арсалдан

Ээж хайрхан дэлхий Read More »

Ээж сэтгэл

Ээж сэтгэл Чин зүрхийг уяараасан зөөлөн хонгор аялгуу  Чимэг болон гэрэлтсэн цагаан сувдан сондор  Чиний миний ялгалгүй нэгэн үзүүрт сэтгэлтэн  Чихрээр бороо оруулсан анхил багын хүслэн Сольж урласан өмсгөл нь солонгын долоон өнгөтэй  Сонирхол татсан яриа нь сэрүүн тунгалаг рашаан Сурган хүмүүжүүлэх авьяас нь санаж сэрээхийн увидастай  Судалж мэдсэн бүхэн нь суу билгийн ундраатай  Эрдэмд

Ээж сэтгэл Read More »

Эрхэм нутаг

Эрхэм нутаг Очирваань Бурхан Халдун Сутай  Суварга Дүнжингарав Хан хөхий Хаан хөхий Алтан овоо Шилийн богд  ахилгат эрхэм гишүүд Тарнийн хөх аялгуу  Таанын хонгор цэцэг  Талын хүрэн уулсууд Хөдрөг Нөмрөг шар нуруу  Хөвчийн өндөр сайхан  Хүмүүний хүслэнт хайрхан  Өвгөн овоо Онц Дааган дэл Өглөг буяны хишиг Өгөөмөр сэтгэлийн дуулал  Наран сүлжээ Баянзүрх Мөнгөн Цорго Ойгон

Эрхэм нутаг Read More »

Шаргалжуут

Шаргалжуут Хамаг Монголын шүтээн Хонгор нутгийн бахархал  Хол ойрын хүмүүсийн харах нүдийг баясгаж  Хотол олны хүсэл хурайлж хийморь тэтгэсэн Хорвоо дэлхийд ховорхон тохиох хосгүй үнэт эрдэнэ  Аяа миний алтанхан Шаргалжуут Амьдрал хайрлах алаг дэлхий Рашаан булаг ус нь анагаах их увьдастай Аялгуу тансаг чимээ нь хөгжмийн яруу эгшигтэй  Асгаран шаагих хүч нь мөнхийн их ундрагатай 

Шаргалжуут Read More »

Цэнхэр орчлон

Цэнхэр орчлон Ялгуун хүлэг морин эзнээ дуудаж шилгээнэ  Явдал саатаж хүмүүс найрын дуутай цэнгэнэ  Ялдам буурал эжий минь “Үрэл мод” – ыг дуулахад  Яруу зөөлхөн аялгуу нь зүрхний хэмнэлээр эгшиглэнэ  Ойгон цоргын найрчид гэж олондоо тэд хүндлэгдсээр  Он цагтай уралдаж цагийн хүрдтэй эргэнэ Омог бардам сэтгэлдээ элгэн нутагаа дээдэлсээр  Оршихуйн их ухааныг өртөөлөнхөн хүргэнэ Ай

Цэнхэр орчлон Read More »

Хэлмэгдүүлэлт

Хэлмэгдүүлэлт Баян Уснэхийн алтыг авахгүй бол юугий нь авах вэ  Барь наадахаа хүл цааш нь гэж Балмад тэр этгээд бараан саарал хоолойгоор  Баруун зүүнээс сөөнгөтөн орилж Бойтогноосоо гарах төдий болсон Балчир жаахан ээжийг минь базаж өөрлүүгээ татан  Амандаа нуусан алтан бөгжийг нь авч өвөртлөн Авдар савыг нь онгичин эргүүлж Аль өнгөтөй өөдтөйг нь хуу хаман

Хэлмэгдүүлэлт Read More »

Хөх Монгол (2)

Хөх Монгол Цэнхэр дэлхийн алтан тэвш их Монголын газар шороо  Цэцэн мэргэний охь манлай эзэн Чингэсийн суу билэг  Цэцэгс чуулах торгон хэвлий цэвэр агаар цэнгэг ус эрдэнэ Цээж огшоох омголон зүрх цэнэлэх аргагүй хөх түүх Үүлс гижигдэм өндөр уулс өнгө тунгалаг гол мөрөн  Үйлс арвин Монгол түмэн туульс хайлах гэгээн сэтгэл  Үндэс мөчирт зандан модод

Хөх Монгол (2) Read More »

Хөх Монгол (1)

Хөх Монгол Тэнгэр огторгуйг тайтгаруулан  Тэргэл сарыг туяаруулан   Тэнгис далайг долиглуулан   Тив дэлхийг цуурайтуулан   Алтан нарыг цацруулан   Аав ээжийгээ баярлуулан   Агаарын сайхныг амтархан  Амгалан орчлонг бүүвэйлэн  Цэцэгт нутгаа тэвэрч  Цэнхэр бороог норж  Цагаахан цасыг цантаж  Цадиг түүхээ сонсож  Ногоон байгалиа ногттой  Ном журмаа биелүүлж  Настан буурлаа дээдэлж  Нарлаг Монголыг дуулж  Эрдэм оюунаа дэлгэрүүлэн  Эрч хүчээ

Хөх Монгол (1) Read More »