Хэлмэгдүүлэлт
Баян Уснэхийн алтыг авахгүй бол юугий нь авах вэ
Барь наадахаа хүл цааш нь гэж
Балмад тэр этгээд бараан саарал хоолойгоор
Баруун зүүнээс сөөнгөтөн орилж
Бойтогноосоо гарах төдий болсон
Балчир жаахан ээжийг минь базаж өөрлүүгээ татан
Амандаа нуусан алтан бөгжийг нь авч өвөртлөн
Авдар савыг нь онгичин эргүүлж
Аль өнгөтөй өөдтөйг нь хуу хаман авахдаа ч
Атгаг сэтгэл нь ханасангүй
Өвөөгийн минь барьж, эмээг минь эмтэлж
Өнчрүүлж ээжийг минь хоцроосон
Өөдгүй тэр бэрд болсон амьтан
Амьдрал дуусч хорвоогоос буцахад
Амьдынх нулимс хатаагүй
Амь тавьсных нь цус хөрөөгүй учир
Алтан дэлхий ивээлдээ авсангүй
Амгалан тэнгэрт од харваснгүй
Төр улсын төөрөгдоийн үе
Түмэн олны сэтгэлийн шаналал
Төрөл муутны тэвээрэх цаг байж дээ хөөрхий
Хөх Монгол овогт Д. Очирбат