Малчин

Малчин

Хөвчин ойг эрхлүүлсэн хөх асарт уулсууд 

Хүний сэтгэлийг татсан сүрлэг онгон байгаль 

Хөдөө нутгийг хөглөсөн хөх халзтай өргөө 

Хөмөн дэвсгэрт хөрвөөсөн хөрслөг борхон хүмүүс 

Хөндий талыг хучсан хөвсгөр цагаан цас 

Хүзүү сунган зүтгэх хүлэг морины явдал

Хөх салхийг учирласан хүрэн лоовуузны уяа

Хүч чансаа шалгасан өвөл хаврын өдрүүд

Өвөлжөө хаваржааг өртөөлж өдтэй сэтгэлийг хөглөсөн 

Өнгө алаглан найгах зун намрын улирал

Өргөн түмний хүсэл хайрын дуутай цэнгэж

Өгөөмөр цэнхэр орчлон баярын мишээлтэй жаргана 

Хүсэл дуудсан зүрхэнд нь морин эрдэнэ уяатай 

Хөнжил дүүрэн жаргасан удам залгах хүүтэй 

Хүний сайхан сэтгэл хуурын хөх аялгуу 

Хөх Монголын голомт эзэнт улсын нүүдэлчин

Дөрвөн цагийн урсгалд дууны эгшиг өргөж

Дуулим эх орныхоо зандан өргөөнд заларч

Дурсгалт он жилүүддээ хадагтай сүү шиг амьдарсан

Дорнын их Монголын хөх тамгатай малчин

Хөх Монгол овогт Д. Очирбат

2007.01.11

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *