Сэтгэл
Үүл нь үгүй тэнгэрт наран мандах нь гоёхон
Үзүүргүй энэ орчлонд чамайгаа мөрөөдөх сайхан
Гангар цагаан хун шиг үзэсгэлэн гоо бүсгүй
Гараг эрхэсийн дунд зугаалах өнгөт нэгэн од
Галтай залуу насны дөлтэй хөх дурлал
Гарцаагүй би чамд дурлажээ амраг минь
Туулын голынхоо хөвөөнд тун чиг олон очсон
Тунгалаг усыг нь ширтэн мөн ч удаан суусан
Талын хонгор цэцэг шиг анхил жаахан чамаасаа
Тайтгарлын их хүчийг сэтгэлдээ би олдог
Олсон тэр хүчээрээ орчлонг уусган бодоход
Онгод халгиах салхин омголон зүрхийг минь хөглөдөг
Оюунтай төрсөн хүмүүсийн бүтээлийн гайхамшигийг мэдрэхэд
Очтон гэрэлтэх дөлнөөс нь өөрөө би асдаг
Ассан хөх дөлний бадамлах торгон хээ нь
Аюулхай цээжний гүн дэх ертөнцийг таних хүслэн
Ажнайн салхитай нутгийн минь зөөлөн хөх аялгуу
Асгаран шаагих бороодын хууртай мөнгөн дусал
Аяа чи миний ааштайхан гүнж амраг сэтгэлийн гэгээн эгшиглэн
Хөх Монгол овогт Д. Очирбат