Хөх Монгол (2)

Хөх Монгол

Цэнхэр дэлхийн алтан тэвш их Монголын газар шороо 

Цэцэн мэргэний охь манлай эзэн Чингэсийн суу билэг 

Цэцэгс чуулах торгон хэвлий цэвэр агаар цэнгэг ус эрдэнэ

Цээж огшоох омголон зүрх цэнэлэх аргагүй хөх түүх

Үүлс гижигдэм өндөр уулс өнгө тунгалаг гол мөрөн 

Үйлс арвин Монгол түмэн туульс хайлах гэгээн сэтгэл 

Үндэс мөчирт зандан модод үзэсгэлэн гоо уран байгаль 

Үлэмжийн чанар төгс бүрдсэн өргөн сайхан нутаг амьтай 

Наран саран гэрэлтэн жаргах цэнхэр гараг үүлэн хээ 

Намиран орох зөөлөн бороо наадан цэнгэх хүмүүн заяа 

Найраг өргөх салхин уянга нанчид хүртэх учир шалтгаан 

Найдаж хүлээх итгэл зүтгэл хайрлан дуулах халуун зүрх

Одод оройлсон онцгой дэлхий он цагийн буурал аялгуу 

Ойлгож мэдэх ухаан далай оньсыг тайлах шидэт түлхүүр 

Оргилд гарч нээлт хийх омог бардам хүч зориг

Оюунт хүмүүний ухаан бодол орчлонгийн нууцад шунан дурлана

Адуу болоод мал амьтан араатан гөрөөс жигүүртэн шувууд

Асгат хөх хадан цохио аргадаж шивнэсэн цагаахан цас

Агсал хурдтай хөх салхи алсран харагдах онгон тал 

Азын тэнгэртэй ард түмэн ажнайн салхитай хөх Монгол

 

Хөх Монгол овогтой Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *