Цэнхэр орчлон
Ялгуун хүлэг морин эзнээ дуудаж шилгээнэ
Явдал саатаж хүмүүс найрын дуутай цэнгэнэ
Ялдам буурал эжий минь “Үрэл мод” – ыг дуулахад
Яруу зөөлхөн аялгуу нь зүрхний хэмнэлээр эгшиглэнэ
Ойгон цоргын найрчид гэж олондоо тэд хүндлэгдсээр
Он цагтай уралдаж цагийн хүрдтэй эргэнэ
Омог бардам сэтгэлдээ элгэн нутагаа дээдэлсээр
Оршихуйн их ухааныг өртөөлөнхөн хүргэнэ
Ай миний алтанхан ураг ариун сэтгэлийн торгон мэдрэмж
Агуу түүхийн хөх судар амар амгалангийн цэнхэр орчлон
Хөх Монгол овогтой Очирбат