Ээж сэтгэл
Чин зүрхийг уяараасан зөөлөн хонгор аялгуу
Чимэг болон гэрэлтсэн цагаан сувдан сондор
Чиний миний ялгалгүй нэгэн үзүүрт сэтгэлтэн
Чихрээр бороо оруулсан анхил багын хүслэн
Сольж урласан өмсгөл нь солонгын долоон өнгөтэй
Сонирхол татсан яриа нь сэрүүн тунгалаг рашаан
Сурган хүмүүжүүлэх авьяас нь санаж сэрээхийн увидастай
Судалж мэдсэн бүхэн нь суу билгийн ундраатай
Эрдэмд шүтсэн ухаан инээмсэглэл гэрэлтсэн царай
Эрчим хүчний урсгал итгэл дуудсан зүрх
Эхийн хайрыг тодруулсан бүүвэйн дуутай сэтгэл
Эрхэмсэг оршихуйг цогцлоосон тэнгэрлэг нэгэн эмэгтэй
Бадам лянхуа суудалдаа билэг танхай заларч
Байгаль эхийн хишгээ буяны хуртай түгээж
Багшийн гэгээн хайраа бусдын төлөө зориулж
Баярын мишээлтэй жаргалаа амьдрах урлагаас олсон
Уулсын оргилд гарахад харах нүдний жаргалан
Ухаарлын далайг гэтлэхэд сэтгэлийн амар амгалан
Учралын дээдийг олоход нэгэн насны баясгалан
Ухаант хүмүүн та уудам хорвоог гэрэлтүүлнэ
Хөх Монгол овогтой Д. Очирбат
2006.10.09