Шүлэг

Шүлэг

Хишиг

Хишиг Явсан хүн эрдэм сурахад ялгуун саран ивээлдээ авдаг  Ядарсан нэгэнд буян үйлдэхэд хадагтай сүү өөрөө ирдэг  Яргуйн дэлбээ цэцэгсийг урихад хаврын бороо зөөлөн ордог  Яруу хөгжим зүрхэнд эгшиглэхэд ялдамхан бүүвэй сэтгэлд хурдаг  Амьдралын сайханд шимтэн дурлахад алтан наран гэрлээ хайрладаг  Алагхан хорвоог магтан дуулахад аясын салхи илбэн таалдаг  Ачтаныг дээдэлж гэгээрлийг хүсэхэд амгалан тэнгэр […]

Хишиг Read More »

Үнэн

Үнэн Гүн цэнхэр далайн омголон хөх ус тэргүүтэн  Гүзээ ихтэй ноёдтой дайн зарлаж байна Гүйдэл суудлаа олоогүй төрийн авилагч түшмэдийг  Гүдэс шулуун зангаар эрүүл тулаанд дуудаж байна Дорнын их Монголд морин төвөргөөн сонсогдож байна  Долдой Дүлзэнгийн намынхан дороо шээх нь холгүй байна  Дорой ядуу амьдралаас ард түмэн залхаж байна  Доромжлол гутамшиг цөхрөлийг таягдан хаяхыг хүсэж

Үнэн Read More »

Тэнгэрийн цагаан уул

Тэнгэрийн цагаан уул Цэнхэр орчлонгийн дуулал хүн төрөлхтний шүтээн  Цэцэгст талын үзэсгэлэн их Монголын бахархал  Цэцэн мэргэний өлгий цаст сүмбэр уул  Цэнгэл баярыг хурайлсан цээжинд орших зүрх Эрхэс гаригтай ижилссэн эцэг тэнгэр хайрхан  Эхийн сүүтэй ивлэсэн энх мөнхийн эрдэнэ  Эх орны хийморь эрчим хүчний дуудлага  Эргэх цагийг эрхшээсэн эгэлгүй нэгэн гайхамшиг  Наран саран ододтой наадан

Тэнгэрийн цагаан уул Read More »

Түдэвтэйн цэнхэр нутаг

Түдэвтэйн цэнхэр нутаг Мөнх хөх тэнгэр эрхэсийн гэрэлт чуулга  Мөрөөдлийн цэнхэр орчлон танин мэдэхүйн урлан  Ноён Хөдрөг уулс Ачитын шар нуруу  Номтын их овоо нууцлаг оршихуйн хүч  Мөнгөн Цоргын гол Сантын цэнгэг рашаан  Ойгон сайхан эжий оюунтай төрсөн хүмүүс  Цэцэгс найгасан тал цэнгэл гэрэлтсэн өргөө  Өнгө тунгалаг нутаг үнэр ялдам агаар  Агар зандан мод агсал

Түдэвтэйн цэнхэр нутаг Read More »

Түдэвтэйн цэнхэр аялгуу

Түдэвтэйн цэнхэр аялгуу Сарны мөнгөн туяа морьдын үүрсэх чимээ  Саалийн үнэртэй дээл бүүвэйн дуутай сэтгэл Сархадын цэнхэр амт хуурын их татлага Салахын аргагүй нутаг санагдахын жаргалтай орчлон Нарны алтан цацраг усны торгон долгион  Найраг чуулсан цэнгэл хайр гэрэлтсэн өдрүүд  Намираа хонгор бороо өвсний зөөлхөн шивнээ Насан багын мэдрэхүй нутаг амьтай аялгуу  Одод чуулсан огторгуй онгод

Түдэвтэйн цэнхэр аялгуу Read More »

Толин хул

Толин хул Хурд хүчээ гайхуулж хошуу нутгаа баясгасан Хундан шаргал зүстэй сувдан зээрд ажнай Хусуур харан шилгээж хунбан туурай хурцалсан Хувьтай хүний нөхөр хултай намрын айраг Цагийн дөрвөн өнгө үүрийн шаргал туяа Цанхтай эмнэг зан эр бор харцага Цуутай мөнгөн бороо луутай хөх салхи Цуурга ивлэсэн сэтгэл туурга нийлэх тус Цалин мөнгөн аяга цай идээ

Толин хул Read More »

Сэтгэл

Сэтгэл Үүл нь үгүй тэнгэрт наран мандах нь гоёхон  Үзүүргүй энэ орчлонд чамайгаа мөрөөдөх сайхан  Гангар цагаан хун шиг үзэсгэлэн гоо бүсгүй  Гараг эрхэсийн дунд зугаалах өнгөт нэгэн од  Галтай залуу насны дөлтэй хөх дурлал  Гарцаагүй би чамд дурлажээ амраг минь Туулын голынхоо хөвөөнд тун чиг олон очсон  Тунгалаг усыг нь ширтэн мөн ч удаан

Сэтгэл Read More »

Өвгөн овоо

Өвгөн овоо Үзэсгэлэнт дэлхийн чимэг яндашгүй баян орон  Үлэмжийн чанар төгөлдөр ялдам сэтгэлт хүмүүн  Үүрд мөнх орших яруу тунгалаг аялгуу  Үнэн хүчийг олох язгуур түмний шүтээн Өндөр сэнтийд соёрхсон Өвгөн буурал овоо  Өвлөж бидэнд үлдээсэн өнө эртний холбоо  Өвсний шим тэтгэх өнөр лусын эзэн  Өглөө мандах нарны өгөөмөр хайрын илч  Өргөн хангайн соёмбо өдтэй хөх

Өвгөн овоо Read More »

Орчлон

Орчлон Амгалан орчлонгийн МӨНХИЙН ЭЗЭН хүн та Амьдрах урлагийн алтан түлхүүр бясалгалын ухаан  Ариун сэтгэлийн торгон мэдрэмж хайр ухаарал  Агуу үнэний тулах цэг гэгээнтэн мэргэд цэнхэр орчлон  Бясалгалын ухааны үндэс бие сэтгэлийн ариусал  Бид бүгдийн амьдрал бүх ертөнцийн урсгал  Нэгдэн нийлнэ уусан шингэнэ урган төлжинэ  Сарны явдал нарны дуулал ододын эрхшээл  Сансар огторгуй оронзай оюун

Орчлон Read More »

Оргилд гүйгчийн тэмдэглэл

Оргилд гүйгчийн тэмдэглэл Аглаг өндөр ууландаа алханхан гүйнэ  Агсал хөх салхийг анирланхан гүйнэ  Айзам дэлгэр хурыг аргаданхан гүйнэ  Аугаа их дээдэсээ ачланхан гүйнэ  Ардын дууны эгшигт аялгууланхан гүйнэ  Аав ээжийн буянаар азтайхан гүйнэ  Асралт сайхан ханьдаа алиаланхан гүйнэ  Анхил хонгор үрсдээ амгаланхан гүйнэ  Агар зандан өргөөндөө амранхан гүйнэ  Аранзал галын илчинд ариусанхан гүйнэ  Арга билгийн

Оргилд гүйгчийн тэмдэглэл Read More »