Долоон сарын нэгэн

Долоон сарын нэгэн

Хоёр мянга найман оны долоон сарын нэгний өдөр

Хотол түмнийхээ гэрэлт ирээдүй сайн сайхны төлөө

Халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрхэм хүмүүст 

Долоон сарын нэгэн

Далан нэгээс далан хоёрт далан хоёроос доромжил гутамшиг 

Доромжил гутамшигаас үзэн ядалт үзэн ядалтаас үнэний эрэлд 

Эрлийн үзүүрт эрх чөлөө эрх чөлөөний толинд нүүрээ хархыг хүссэн Э

гэл олон түмний этгэл эвдэж сэтгэл сэвтээсэн

Сүү гарахгүй тос өгөхгүй сүргийн чөдөр явдлын саад

Ажлын нэмэр асуудлын бөглөө авилагачин арчаагүй амьтас

Ахуй төрийн минь алтан сэнтийд дэндүү шургалсныг илчилсэн 

Долоон сарын нэгний үйл явдал даварсан хүмүүсийн дайсагнал биш 

Доромжлолд сөхөрсөн ард түмний дотоод сэтгэлийн илэрхийлэл билээ 

Солгой санаатай олгой нь хагарсан нийгэмд сонгууль өгөх нь сонин биш 

Тоолох нь чухал байсныг тэвчиж сууж чадаагүй тэмцэж боссон ард түмэн 

Гүн цэлгэр нутгийн омголон сэтгэлт залуус

Гүзээ ихтэй ноёдтой дайн зарлаж байна

Гүүдэл суудалаа олоогүй төрийн авилагч түшмэлийг

Гүдэс шулуун зангаар ирүүл тулаанд дуудаж байна 

Дорны их монголд морин төвөргөөн сонсогдож байна 

Долдой, дүлзэнгийн нөхдүүд дороо шуугих нь холгүй байна 

Дорой ядуу амьдарлаас ард түмэн залхаж байна

Доримжлол гуташил цөхрөлийг таягдан хаяхыг хүсэж байна 

Цаг хугацаагар хэмжигдэх эх ороныхоо хөгжилд 

Цанхтай эмнэг адуу шиг чөдөр тушаа болож байна

Цадаж ханахыг мэдэхгүй шуналын сэтгэлдээ хөтлөгдсөөр 

Цавчим өндөр хясаанаас нисэх нь тодорхой байна 

Байдаг л энгийн зүйл гэж өөрсдийгөө тэд хуурсаар

Балчиг ихтэй намганд гүн ихээр шигдсэн байна

Баян тансаг амьдалд хэт шунан дуралснаар 

Барлаг ядуугын зовлонг ард түмэндээ үүрүүлж байна

Хонгондоо хүртэл хумстай хумс нь бас дэгээтэй

Хошгоруулан дурлуулж дал хавсрах хор найруулж чулуу хөөлгөх

Хууль ярьж чанга дугарах хулгай хийж хөрөнгөө нэмсэн

Худлаа ярьж бусдийг хуурсан хульхан цэцгүүдийг

Хамхуул мэт үлдэн хөөх нь хамгаас чухал үнэн байна

Хатир сайтай мориндоо ташуур өгөн довтолж

Хавцал ихтэй саадыг урамтайхан туулж

Хан хөх тэнгэрт уухайн түрлэг өргөж

Хамаг дэлхийн улстай хазаар булаалдан давихая 

Сэрж ядсан нойрноосоо сэвхийтэл өндийж 

Сэргэлэн шувуу шиг эрх чөлөөтэйхөн дүүлж 

Сэтгэл итгэл хү слээ ориглуун дарс шиг цацруулж 

Шинэ хөгжил дэвшлийн төлөө шийдвэртэй зүтгэе 

Алт үүрсэн гуйлагчин гэж амтай болгонд хэлэгдэж 

Адлуулж баалуулж амьдархыг үнэндээ бид хүсэхгүй 

Агуу түүхэнд мөнхөрсөн алдар суугаа мандуулж А

лтан дэлхийн сонорт хөх монголыг дуулая 

Хөх Монгол овогт Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *