Орчлон

Орчлон

Амгалан орчлонгийн МӨНХИЙН ЭЗЭН хүн та

Амьдрах урлагийн алтан түлхүүр бясалгалын ухаан 

Ариун сэтгэлийн торгон мэдрэмж хайр ухаарал 

Агуу үнэний тулах цэг гэгээнтэн мэргэд цэнхэр орчлон 

Бясалгалын ухааны үндэс бие сэтгэлийн ариусал 

Бид бүгдийн амьдрал бүх ертөнцийн урсгал 

Нэгдэн нийлнэ уусан шингэнэ урган төлжинэ 

Сарны явдал нарны дуулал ододын эрхшээл 

Сансар огторгуй оронзай оюун сэтгэлгээ 

Сав ертөнц цагийн урсгал өнгө аялгуу 

Санаа сэтгэл салхин чанар соронзон хөдөлгөөн 

Сая живаагаар үл тоологдох орчлонгийн нууцууд 

Шунан дурлах ухаант хүмүүнийг урин дуудна 

Шалгалт Зорилт хүч чадал зориг тэвчээр

Шагнал хүндэтгэл мэдлэг ухаан хүсэл тэмүүлэл 

Шудрага үнэн хүлцэн тэвчих хүлээлт ухаарал

Шинэ санаа сэтгэл итгэл хайр энхрийлэлийг хүсэн хүлээнэ

 

Цэнрэх орчлон минь

 

Цэнхэр орчлондоо цэцэг болон дэлгэрсэн 

Цэнхэрлэх усандаа хун мэт чуулсан 

Цэлмэгхэн тэнгэртээ эрхэс мэт эрхэлсэн 

Цэцэн оюундаа ухаарлын дээдийг урласан 

Цагаан өргөөндөө их дагина мэт заларсан 

Цаг хугацааг наран мэт гийгүүлсэн

Цуглаж хурсан түмэндээ цэнгэл баярыг бэлэглэж 

Цог жавхланг цогцлоосон үлэмжийн чанар төгөлдөр 

Цолмон од шиг гэрэлтэх мэргэдийн ухаан ертөнц билээ 

Амгалан орчлонгийн мөнхийн эзэн хүн та

Амьдрах урлагийн алтан түлхүүр бясалгалын ухаан

Ариун сэтгэлийн торгон мэдрэмж хайр ухаарал

Агуу үнэний тулах цэг гэгээнтэн мэргэд цэнхэр орчлон

Амгалан орчлонгийн мөнхийн дуулал

Аугаа их сэтгэлийн ялалт цэнхэр орчлонг бүүвэйлэн дуулаг

Хөх Монгол овогт Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *