Толин хул

Толин хул

Хурд хүчээ гайхуулж хошуу нутгаа баясгасан

Хундан шаргал зүстэй сувдан зээрд ажнай

Хусуур харан шилгээж хунбан туурай хурцалсан

Хувьтай хүний нөхөр хултай намрын айраг

Цагийн дөрвөн өнгө үүрийн шаргал туяа

Цанхтай эмнэг зан эр бор харцага

Цуутай мөнгөн бороо луутай хөх салхи

Цуурга ивлэсэн сэтгэл туурга нийлэх тус

Цалин мөнгөн аяга цай идээ ундаа

Цартай алаг мах зартай нэртэй архи

Дайлуулж суухад өег дараа ирэхэд урамтай

Далай баяны ёрөөлтэй дулаан гэрийн хишигтэн 

Хөрөнгө өсгөх авьяас хөөрөг хөлсөлсөн уяач 

Хөх монголын ченж хөдөргийн нурууны чоно

Бага чулуу хөдөлгөж баяжих эрдмийг уралсан 

Баян цоргын унага Барчин Бумбарайн цэцэг

Хөх Монгол овогт Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *