Хөх Монгол (1)

Хөх Монгол

Тэнгэр огторгуйг тайтгаруулан 

Тэргэл сарыг туяаруулан  

Тэнгис далайг долиглуулан  

Тив дэлхийг цуурайтуулан  

Алтан нарыг цацруулан  

Аав ээжийгээ баярлуулан  

Агаарын сайхныг амтархан 

Амгалан орчлонг бүүвэйлэн 

Цэцэгт нутгаа тэвэрч 

Цэнхэр бороог норж 

Цагаахан цасыг цантаж 

Цадиг түүхээ сонсож 

Ногоон байгалиа ногттой 

Ном журмаа биелүүлж 

Настан буурлаа дээдэлж 

Нарлаг Монголыг дуулж 

Эрдэм оюунаа дэлгэрүүлэн  Эрч хүчээ төвлөрүүлэн 

Эгшиг дуугаа өргөж 

Эх орноо хайрлаж 

Өнгө тунгалагийн  үйл хөдлөлийн 

Өндөр дээд заяат Хөх Монгол минь

Өлгий сайхан нутагтаа эзний ёсоор жаргаж

Өнө мөнх орчлонд өнгийн цэцэг шиг дэлгэрэнэ

Хөх Монгол овогтой Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *