Эрхэм нутаг

Эрхэм нутаг
Очирваань Бурхан Халдун Сутай 

Суварга Дүнжингарав Хан хөхий

Хаан хөхий Алтан овоо Шилийн богд 

ахилгат эрхэм гишүүд

Тарнийн хөх аялгуу 

Таанын хонгор цэцэг 

Талын хүрэн уулсууд

Хөдрөг Нөмрөг шар нуруу 

Хөвчийн өндөр сайхан 

Хүмүүний хүслэнт хайрхан 

Өвгөн овоо Онц Дааган дэл

Өглөг буяны хишиг

Өгөөмөр сэтгэлийн дуулал 

Наран сүлжээ Баянзүрх

Мөнгөн Цорго Ойгон

Найдах хүлээх итгэлийн дуу

Нандин эрдэнийн эгшиглэнт холбоо

Баруун зүүнээс дэлгэрсэн 

Баян бумбын рашаан 

Босон суун цэнгүүлсэн 

Болзоотын бор толгой 

Бодол оюунаас ундраатай

Босоо дэлтэй борлог

Буян хурсан нутгийн 

Номт мэргэн түшээ 

Өндөр эзний соёрхолт 

Өсөх идэр Сант толгой 

Өглөгч лусын эзэн та 

Үнэн хүү хүндэтгэлтэй 

Үлэмжийн хүслэнтэй 

Үүрдийн хүртээлтэн 

Хөрстийн хөх тоонот

Хүй мандлын зүлэгт ногоон дэвжээ

Хүн зоны хүндэтгэл хайрын дуулал 

Хүрэн зүрхний эгшиглэн

Онон Хэрлэн Туул

Орхон Сэлэнгэ Завхан

Тэс Идэр Тамир

Хараа Ерөө Буянт

Халх Тэрэлж Мөнгөн Цорго

Мөрөн гол мөнхийн рашаан

Миний Чандмань эрдэнийн эх орон

Хөвсгөл Увс Буйр

Ойгон Тэлмэн Тэрхийн цагаан 

Олон голын ай сав

Орчлонгийн цэнхэр аялгуу

Хөх нууруудын хотгор

Хүрдэт цагийн урсгал 

Хүслэнт эхийн сэтгэл 

Хүрээлэн буй орчин 

Хөх тэнгэрийн дуулал 

Хөрст дэлхийн таалал 

Алтан нар, агаар мандал

Мөнгөн сар Мөрөн гол

Одон орон онгон байгаль

Оюунтай төрсөн Хүмүүний ертөнц 

Улаан залаат хөх Монголын 

Удмын алтан хэлхээ

Урагшлах замын өртөө 

Угтах ирээдүйн чуулган

Уяран дуулах сэтгэлийн эгшиг 

Учран золгох ерөөлийн шалтгаан

Уяхан замба тивийн уран сайхны соёрхол 

Ухаант хүмүүний уураг тархины талархал

Гуниг баяр хосолсон

Гурван цагийн бэлчир

Гундаж мандаж сэрсэн

Гүрэн улсын сүлд

Амьдрах урлагт шимтүүлсэн

Алаг дэлхийн хүрд

Арга билэг хослуулсан

Амин зүрхний гүнд

Дутуугүй дүүрэн дундрашгүй арвин 

Эрүүл энх эсэн мэнд

Эрхэм сайны ерөөл эгшиглэн дуулаг 

Эх орны тусгаар тогтнол эрх чөлөө 

Эзэнт гүрний яруу алдар суу билэг 

Энэхэн замба тивд энх мөнх дуурсаг 

Энэ л бидний дуулах дуу

Эргэлзээ нь үгүй сэтгэлийн аялгуут бодол 

Өөрийн эрхгүй төрж

Өгөөмөр сэтгэл цэнгэнэ

Өглөөний наранд шимтэн дурлаж

Өндөр ууланд сэтгэл баясч

Өнийн явдалд өлзий мэтгэж 

Өргөн сайхан нутагтаа 

Өртөөлөнхөн дуулна Аяа та бидний

Амтат сүүний шим

Ариун сэтгэлийн хайр

Амгалан энхийн ерөөл

Амьдрах урлагийн шүтээн

Алагхан дэлхий минь таньдаа бид хайртай

Сайхан сайхан сайхан

Санаа сэтгэлийн сайхан

Сайхан сайхан сайхан

Сав шимийн сайхан

Сайхан дэлхий минь

Сайн үйлс саруул ухаан

Сав шимийг цэнгүүлэн ивээг

Цэцэн мэргэн цэнхэр орчлон

Хүн төрөлхтнийг бүүвэйлэн дуулаг 

Ум сайн омголон амгалан

Энэрэлтэйхэн оршиг

Ээж хайрхан дэлхий минь

Хөх Монгол овогт Д.ОЧИРБАТ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *