Бодол

Бодол

Үндэстний эрх ашигт үл нийцэх 

Үндсэн хуулийн 6-2 тоот заалтыг

Үтэр түргэн өөрчлөх бодол 

Үлэмж ихээр төрөх боллоо

Үеийн үед амьдрах үүрд мөнх орших 

Үнэ цэнэтэй эх орныхоо төлөө 

Үхэхгүй амь урсахгүй цус үгүй 

Хайрлаж хамгаалж яваарай хэмээн 

Магнаг буурал дээдэс

Машид итгэн бидэнд үлдээсэн 

Өвөг дээдсээсээ өвлөж авсан 

Үр ачдаа өвлүүлэн үлдээнэ ээ

Эх орон газар нутаг эрхэм журам 

Төрийн нийтийн өмч гэнэ 

Төөрсөн хүний төөрөгдөл

Эзэнгүй төрийн эмгэнэл 

Эрхтэн дархтаны тохуурхал 

Их мэдэгчийн эндүүрэл гэлтэй

Иргэдээсээ газрыг нь хурааж 

Гадны улсад зарах

Эрээ цээргүй үйлдэлийн

Эхний алхам байхыг ч үгүйсгэхгүй

Хууль товч бөгөөд тодорхой онч мэргэн 

Хүчин төгөлдөр үйлчлэх учиртай

Хоёр салаа утгатай

Хожимын үр дагавартай энэ заалтыг

Хэрхэвч, хэзээч, хүлээн зөвшөөрөхгүй

Далий санаатай даварсан гаруудыг

Даам гаргана гэдэг даанч осолтой

Даяар улсын эрх ашигт дэндүү хохиролтой

Дараагийн ээлжит сонгуульд

Дахин ахин гаргахгүй сонгохгүйн төлөө

Дор бүрнээ хичээж

Дотоод дуу хоолойгоо сонсож

Хэн нэгний ятгалганд автахгүй байж

Хэрсүү нэгнийхээ үгийг түлхүү сонсож

Хэрэгтэй үед нь ойрхон байж

Хил хязгаарын дархан байдлаа хангахын төлөө

Хичээнгүйлэн зүтгэе Монгол улсын төлөө

Сүү гарахгүй тос өгөхгүй

Сүргийн чөдөр явдлын саад

Ажлын нэмэр асуудлын бөглөө

Авилгачин арчаагүй амьтас

Ахуй төрийн минь алтан сэнтийд бүү шургалаг

Шударга ёс эрх чөлөө тусгаар тогтнол

Монголын хөх тэнгэрийн дор мөнх оршиг

Хөх Монгол овогт Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *