oigon.com

Монгол гэр

Монгол гэр Тэнгэр газар хүн, гурвын холбооны үйлчлэлээр Төөрсөн амьтад цуглаж төрхөмдөө ирж нийлэхэд  Тэнхлэгээ эргэх орчлон бодол оюуныг чилээснээр  Төгөлдөр энэ бүтээлийг Монголчууд анх урлажээ  Орчлон хязгааргүйг илэрхийлсэн өргөө цагаан гэр  Олон зууныг өртөөлсөн өнгө тунгалаг аялгуу Оюун сэтгэлгээг хөглөсөн зандан модны урлал Омог бардам хүмүүсийн заяа сэтгэлийн дуулал  Наран саран наадуулсан хорол мөнгөн […]

Монгол гэр Read More »

Малчин

Малчин Хөвчин ойг эрхлүүлсэн хөх асарт уулсууд  Хүний сэтгэлийг татсан сүрлэг онгон байгаль  Хөдөө нутгийг хөглөсөн хөх халзтай өргөө  Хөмөн дэвсгэрт хөрвөөсөн хөрслөг борхон хүмүүс  Хөндий талыг хучсан хөвсгөр цагаан цас  Хүзүү сунган зүтгэх хүлэг морины явдал Хөх салхийг учирласан хүрэн лоовуузны уяа Хүч чансаа шалгасан өвөл хаврын өдрүүд Өвөлжөө хаваржааг өртөөлж өдтэй сэтгэлийг хөглөсөн 

Малчин Read More »

Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад

Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад Цасан ширхэгүүд наадан мөнгөн дээлээ урлахад  Цагийн аясыг хөөрөгдөж хүйтний эрч чангарна  Цав цагаахан өнгөөр орчлонг сүлэн гэрэлтэх  Цантай жавар эгшиглүүлсэн зантай өвөл зоргоороо Их Монголын цаг агаар  хөх Монголын үр сад Хамаг бүхнийг сэрээж хөх салхийг өдөөсөн  Хатуу зөөлнийг учирлаж торгон мэдрэмж төрүүлсэн  Хайрын болзоонд саатаж

Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад Read More »

Дүнжингаравын цэцээ гүн

Дүнжингаравын цэцээ гүн Цэлмэг хөх тэнгэр үүлэн хээ урлана  Цэнгэлт наран ээж бүүвэйн дуу аялна  Цэцээ гүний оргил цээж тэлэн ариусгана  Цэцэн билгийн онгод цэнгэлийн хуртай бууна  Ноён уулын савдаг хангарьдын биед хувилж  Номтын үүсгэл өргөөнд хүчний үйлчлэл дэлгэрнэ Ногоон торгон нөмрөгт эрхэм гоёхон цэцэгс  Номин дэлгэр ээждээ эрхэлж дуулан тоглоно  Эргэн тойрноо харахад эрхэмсэг

Дүнжингаравын цэцээ гүн Read More »

Долоон сарын нэгэн

Долоон сарын нэгэн Хоёр мянга найман оны долоон сарын нэгний өдөр Хотол түмнийхээ гэрэлт ирээдүй сайн сайхны төлөө Халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрхэм хүмүүст  Долоон сарын нэгэн Далан нэгээс далан хоёрт далан хоёроос доромжил гутамшиг  Доромжил гутамшигаас үзэн ядалт үзэн ядалтаас үнэний эрэлд  Эрлийн үзүүрт эрх чөлөө эрх чөлөөний толинд нүүрээ хархыг

Долоон сарын нэгэн Read More »

Бодол

Бодол Үндэстний эрх ашигт үл нийцэх  Үндсэн хуулийн 6-2 тоот заалтыг Үтэр түргэн өөрчлөх бодол  Үлэмж ихээр төрөх боллоо Үеийн үед амьдрах үүрд мөнх орших  Үнэ цэнэтэй эх орныхоо төлөө  Үхэхгүй амь урсахгүй цус үгүй  Хайрлаж хамгаалж яваарай хэмээн  Магнаг буурал дээдэс Машид итгэн бидэнд үлдээсэн  Өвөг дээдсээсээ өвлөж авсан  Үр ачдаа өвлүүлэн үлдээнэ ээ

Бодол Read More »

Бичигт чулуу

Бичигт чулуу Саяар тоологдох он цагийн хэлхээс салхи өртөөлсөн буурал эрдэнэ Санаж сэрээх түмэн үрчлээ тодруулах сансрын эрчимт хөх аялгуу Сайнийн ерөөлд эрдэм үзүүлэн тэтгэх сав шимийн гүн билэгт товчоон Саад тотгор үр дагаварын үйлээс сэрэмжлэн бүүвэйлэх хүн бар чулуу Сайн үйлс дэлгэрэх болтугай! Бичигт чулуу Саяар тоологдох он цагийн хэлхээс салхи өртөөлсөн буурал эрдэнэ

Бичигт чулуу Read More »

Бага нас

Бага нас Зан зангаа авалцан завсар зайгүй ижилсэн  Задгай мөнгөө нийлүүлж заамал дэлгүүр хэсэж  Зах хатсан еэвэн зармай дээлтийг хүлхэн Зав л гарвал наадаж зэлтэй унага шиг хэлхэлдсэн  Зулзаган багын үерхэл зүүдэлгүй цагаан сэтгэл  Зүйрлэшгүй хүслийн жигүүр зүрхэнд дуулах аялгуу  Зорилго нэгт нөхөддөө зол жаргалыг ерөөе  Сургаалт номонд шамдавч сурсан мэдсэн бага  Сумын төвийн клубт

Бага нас Read More »

Аав

Ялгуун хүлэг морин эзнээ дуудаж шилгээнэ  Явдал саатаж хүмүүс найрын дуутай цэнгэнэ  Ялдам буурал эжий минь “Үрэл мод” – ыг дуулахад  Яруу зөөлхөн аялгуу нь зүрхний хэмнэлээр эгшиглэнэ  Ойгон цоргын найрчид гэж олондоо тэд хүндлэгдсээр  Он цагтай уралдаж цагийн хүрдтэй эргэнэ Омог бардам сэтгэлдээ элгэн нутагаа дээдэлсээр  Оршихуйн их ухааныг өртөөлөнхөн хүргэнэ Ай миний алтанхан

Аав Read More »